About Hett Mon
Манай компани нь 2017 онд орчин үеийн тавилгын технологийг Монголд нэвтрүүлж, тавилгын үйлдвэрүүдийг чанартай тоноглолоор хангах зорилготойгоор байгуулагдсан билээ.
Хетт Мон нь
Салбартаа тэргүүлэгч, шилдэг нь байхыг эрмэлзэгч “МЭРГЭЖЛИЙН” гэх тодотголтой хүмүүст материалын ур хийц, чанар хамгаас чухалд тооцогддог.
Нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээл нь насан туршийн эдэлгээг авчирч чадвал үйлдвэрлэгчдэд туйлын их сэтгэл ханамж өгдөг. Тавилгын үйлдвэрлэлд үндсэн ур хийцээс гадна тоноглол, эд анги томоохон үүрэг гүйцэтгэнэ. Тиймдээ ч Хеттмон компани интерьер, дизайны өвөрмөц шийдэлтэй, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үйлдвэрлэгчдийн хийц загварт төгс зохицох тоноглолыг санал болгодог.

Hettich брэндийн албан ёсны дистрибьютер
Бид дэлхийд тэргүүлэх зэрэглэлийн тавилгын тоноглол үйлдвэрлэгч Германы Hettich брэндийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэй нийлүүлж байна.
