Skip to Content

Happy wife, happy life

2026 оны дөрөвдүгээр сарын 9 аар
|

Нөхөр: “Энэ зүгээр л нэг сандал шүү дээ.”

Эхнэр: “Энэ бол vibe.”

Энэ жижиг ярианаас, бид юмсыг өөр өөрөөр хардаг нь ойлгогдоно. Гэхдээ үүнийг “эрэгтэй, эмэгтэй” гэж ялгах гэхээсээ илүү, хүмүүсийн ялгаатай мэдрэмж, хандлага гэж ойлговол илүү зохимжтой. Харин тэр ялгаагаа зөв ашиглаж чадвал сул тал биш, харин давуу тал болдог.

Гэр бүлийн амжилт зөвхөн орлого, карьераар хэмжигддэггүй. Харин өдөр тутмын амьдралын чанар, тайван уур амьсгал, харилцан ойлголцлоор илэрдэг. Судалгаанууд ч үүнийг баталсаар байна. Шийдвэрээ хамтдаа гаргадаг хосууд илүү сэтгэл ханамжтай, зөрчил багатай байдаг гэж.

Harvard Study of Adult Development-ийн дүгнэлтээр хүний аз жаргал, эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол мөнгө биш, харин харилцааны чанар. Өөрөөр хэлбэл, бие биеэ сонсож чаддаг гэр бүл илүү бат бөх.

Эмэгтэйчүүд ихэвчлэн гэрийн орчныг илүү мэдэрч, жижиг боловч чухал зүйлсийг анзаардаг. Тавилга сонгох, өрөөний зохион байгуулалт, гэрлийн өнгө, эмх цэгц, чанартай, тав тухтай хэрэглээ. Эдгээр нь зүгээр нэг “detail” биш, харин амьдрах мэдрэмжийг бүрдүүлдэг зүйлс.

Мөн American Psychological Association-ийн судалгаагаар эмх цэгцтэй, тухтай орчин стрессийг бууруулдаг. Учир нь эмх замбараагүй орчин тархинд “дуусаагүй ажил” мэт мэдрэмж төрүүлж, ядраадаг байна.

Тэгэхээр нөхөр хүний “энэ зүгээр л ширээ” гэж харж байгаа зүйл, үнэндээ гэр бүлийн уур амьсгалд нөлөөлж байдаг байж болох юм.

Эцэст нь хэлэхэд, нөхөр хүн алсыг харж зорилгоо тодорхойлдог бол эхнэр хүн тэр зорилгыг өдөр тутмын амьдралд амь оруулдаг. Том мөрөөдөл бодит амьдрал дээр утга учиртай болох эсэх нь яг энэ жижиг мэт шийдвэрүүдээс эхэлдэг.

Тиймээс гэрийн тохижилт, тавилга, амьдралын хэв маягтай холбоотой сонголт бүр дээр эхнэрээ сонс. Энэ нь зөвхөн гоё харагдах тухай биш, хамтдаа амьдрах мэдрэмжийн тухай.

Яагаад гэвэл…

заримдаа тав тух гэдэг нь харагддаг зүйлээс биш, мэдрэгддэг нарийн шийдлүүдээс эхэлдэг.

Нэвтрэх Сэтгэгдэлд үлдээх
Танаж болохгүй төсөв